БАТЛАВ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
АГЕНТЛАГ, БИЕИЙН ТАМИР
СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА
Ч.НАРАНБААТАР
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIII ИХ НААДМЫН
КИКБОКСЫН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
Нэг. Зорилго
Биеийн тамир, спортын 16.1 дэхь заалт, Засгийн газрын 2011 оны 249 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх,кикбоксын спортыг өөрийн оронд сурталчилах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, тулааны спортоор дамжуулан залуу үеийг эр зориг, авхаалж самбаатай болгон төлөвшүүлэх, тулааны спортоор сонирхон хичээлэгчдийн тоог нэмэгдүүлэх, 2013 онд Азийн Олимпийн Зөвлөлөөс БНСУ-д зохион байгуулах Азийн тулааны спортын болон танхимийн спортын 4 дүгээр наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах ,эрх олгох.
Хоёр .Тэмцээн явуулах газар, хугацаа
Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын кикбоксын спортын шигшээ тэмцээнийг 2012 оны 04 р сарын 25-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Шигшээ тэмцээнд аймаг, дүүрэг, зэвсэгт хүчин, хууль сахин биелүүлэх газрын анхан шатны тэмцээнүүдээс шалгарсан тамирчдыг оролцуулна.
Гурав. Тэмцээн зохион байгуулан явуулах журам
Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын кикбоксын спортын тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар /БТСГ /, Монголын кикбокс-тулааны спортын холбоо /МКБТСХ / хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээнд 18- 34 насны тамирчид (1994 -1978) оролцох бєгєєд кикбоксын спортын тэмцээнийг
эмэгтэй, 50,55,60 кд
эрэгтэй, 51,57,65,69,74,79 кгд (Full Contact ) дүрмээр явуулна.
Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан 1995 оны тамирчдыгг эмчийн тодорхойлолтыг үндэслэн оролцуулж болно
кикбоксын спортын шигшээ тэмцээнд нэг байгууллагаас нэг жинд 1-2 тамирчин, 2 дасгалжуулагчтай нэг баг оролцоно.
Дөрөв. Тэмцээний дүрэм
1. Олон улсын спортын холбоо (SportAccord ), Азийн Олимпийн Зөвлөл (OCA) , Дэлхийн кикбоксын холбоо (WAKO)-ноос батлагдсан кикбоксын дүрэм, жингийн хуваарийн дагуу тэмцээнийг зохион байгуулах ба кикбоксын спортын холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл шүүн явуулна
Оноо өгөх журам Гараар толгой болон биеийн хэсэгт оновчтой цохивол нэг оноо
Хөлөөр толгой болон биеийн хэсэгт н оновчтой өшиглөхөд нэг оноо
хөлөөр хамах, хөл заавал дэвжээтэй холбоотой байх бөгөөд хамаж өрсөлдөгчөө унагааж биеийн хэсгийг газарт хүргэж чадвал нэг оноо
нэг үеийн турш 8 ээс дээш өшиглөөгүй дохиолд , дараагийн үед торгуул болж өрсөлдөгч талд нэг оноо нэмэгдээд явна
дүрмийн бус зүйлийг нэг удаа гүйцэтгэхэд анх удаа анхааруулга, дараагийн удаа анхааруулага нэг оноо өрсөлдөгч дээр нэмнэ, дараагийн удаа анхааруулага дахин нэг оноо өрсөлдөгчид өгнө, 3 дахь удаа давтагдвал шууд хасагдана.
хориглох зүйлүүд
Хөлөөр хөл рүү довтлох
өвдөглөх, тохойлдох
зуурах, шидэх , толгойн ар тал руу өшиглөх, цохих, бээлийний дотор талаар цохих , өрсөлдөгчөө түлхэх , доош дарах,
"сал" буюу брэйк команд дээр 2 тамирчин 2 уулаа нэг алхам ухрах ба энэ үед цохиж өшиглөж болохгүй
зориулалтын кикбоксын өмдийг заавал өмсөх бөгөөд өөр төрлийн спортын өмсгөл өмсөж болохгүй.
Загвар
Тав. Дүгнэх журам
Тэмцээнийг жин тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын медаль, өргөмжлөл, Засгийн газрын тогтоолын дагуу мєнгєн шагналаар шагнана. Багийн дүнг эрэгтэй эмэгтэй жингийн нийлбэр дүнгээр дүгнэж доорхи медалийн онооны дагуу цуваа байр эзлүүлэн дүгнэх ба багийн дүнгээр эхний 3-н байрт орсон багийн дасгалжуулагчыг засгийн газрын 326 дугаар тогтоолын дагуу мөнгөн шагналаар шагнана.
алт-8 оноо, мөнгө -5 оноо, хүрэл- 2 оноо байна.
Долоо. Техникийн зөвлөгөөн
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2012 оны 04 сарын 24 өдөр 13 цагт “Мишээл” кикбокс сургалтын төв дээр хийнэ. Дасгалжуулагч, багийн ахлагчид нь баг тамирчдын заагдсан бичиг баримтыг бүрдүүлж албан ёсны мэдүүлэг, багийн танилцуулга, материалыг бүрдүүлж оролцоно.
Холбоо барих , лавлах
Утас: 91189018
monkickboxing@yahoo.com
www.kickboxing.mn
ЗААВАРЫГ ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.
kickbox_0.pdf-zaavar-2012.pdf [95.74 Kb] (Татсан: 50)